Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодров

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл”-ийг гурав дахь жилдээ шалгарууллаа.

Уг үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн  үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж  олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Шилдэг гэр бүл шалгаруулах удирдамжийг Нийслэлийн 9 дүүргийн 211 байгууллагад хүргүүлж, шалгаруулалтыг хоёр  үе шаттай зохион байгуулжээ.

Нийслэлийн хүмүүнлэг гэр бүл Чингэлтэй дүүрэг Д.Мичидбат, Хан-уул дүүрэг А.Хажид, бүтээлч гэр бүл Багануур дүүрэг  Г.Ариунболд,  Налайх  дүүрэг Д.Хонгорзул, Спортлог гэр бүл Баянзүрх  дүүрэг  Э.Уранцэцэг,  Сонгинохайрхан дүүрэг Б.Оюундалай, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл Баянгол дүүрэг С.Дамбий, Баянзүрх дүүрэг Ш.Биндэрьяа, Оюунлаг гэр бүл Налайх дүүрэг Д.Мөнхнаст,  Сүхбаатар дүүрэг Б.Мөнхдорж нар тус тус шалгарлаа.


Сэтгэгдэл бичих