Төрийн өмчийн шилдэг байгууллагууд тодров

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудтай байгуулсан “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэлээ. Гэрээний хэрэгжилтээр 95 хувиас дээш үнэлгээ авсан 27 байгууллагад өргөмжлөл гардуулж, тэдгээр байгууллагын 31 ажилтан, мэргэжилтнийг жуух бичгээр шагналаа. Тодруулбал, төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж, “Үлгэр жишээ” дүгнэгдсэн тул Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын шилдэг байгууллагаар:

  • Монголын Хөрөнгийн бирж ТӨХК,
  • АМГТГ,
  • Боловсролын зээлийн сан шалгарчээ.

Мөн Үйлдвэрлэл урлалын политекник коллежид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сургуулийн өмч хөрөнгийн талаар явуулж байгаа үйл ажиллагааг сайшааж өргөмжлөл олгожээ.

 

Сэтгэгдэл бичих