Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд энэ сарын 27-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд \өнгөрсөн 24 цагийн хугацаанд\ эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд авто тээврийн товчоодоор 1,128 автомашин нэвтэрч, 1,318 тээврийн хэрэгсэл гарчээ.
Нийт 3,909 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй аж.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар