/CNN/. АНУ-ын Теннесси муж улсын нийслэл Нашвилл хотод орон нутгийн цагаар баасан гаргийн өглөө зогсоолд байсан автомашин дэлбэрсний улмаас гурван хүн гэмтжээ.
Ердийн үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг Нашвиллын төвд болсон дэлбэрэлтийн улмаас олон байшин барилга, тээврийн хэрэгсэл сүйджээ. Мөн хотын нисэх буудлаас хөөрөх нислэгүүдийг зогсооход хүргэсэн байна.
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд болон Нашвиллын цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дэлбэрсэн тээврийн хэрэгслийг хэрэг гарахаас таван цагийн өмнө зогсоолд байрлуулсан байжээ. Цагдаа нарын мэдээлснээр, дэлбэрэлт болохоос өмнө буун дуу дуулдаж, тээврийн хэрэгслээс анхааруулга сонсогдсон байна. Хэрэг болсон дүүрэг нь үйлчилгээний газар олонтой боловч зул сарын баярын өглөө хөл хөдөлгөөн бага байжээ.
Гэмтсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.