Коронавируст халдвартай 127 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжив

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 127 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын 1 082 тохиолдол бүртгэгдсэнээс 711 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвартай хүмүүсийн 65.7 хувь нь эдгэрээд байна.

Сэтгэгдэл бичих