“Alibaba”-г үүсгэн байгуулагчийн хөрөнгө 3.6 тэрбум ам.доллароор багасжээ

оруулсан Алсын Хараа

TASS/. Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компанийн хувьцаа огцом унасны дараа тус компанийг үүсгэн байгуулагч Жек Ма 3.6 тэрбум ам.долларыг алджээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн хөрөнгийн хэмжээг үнэлдэг “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Жек Магийн хөрөнгө 5.8 хувиар буурсан байна.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Alibaba” компанийн үнэт цаас 13.3 хувиар унасан бол Хонконгт 8.1 хувиар унажээ.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар “Alibaba” компанийг монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн сэжиглэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж мэдэгдсэний дараа хувьцааны ханш ийнхүү унасан. Хятадын эрх баригчдын мэдэгдсэнээр, тус компанийн бодлого монополийн эсрэг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах аж.

Сэтгэгдэл бичих