Тогтвортой санхүүжилтийн шилдэг банкууд тодорлоо

оруулсан Алсын Хараа

Монголбанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС-банк” уралдаан болон “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяныг дүгнэж, шилдгүүдийг шалгарууллаа.

“Шилдэг Тос-Банк” уралдааныг Монголбанк, Монголын тогтвортой санхүү (ТоС) холбоо хамтран зохион байгуулснаар шалгаруулалтад нийт 10 орчим банк оролцож, 2020 оны “Шилдэг ТоС-Банк”-аар ХасБанк, “Онцлох ТоС банк”-аар Голомт банк шалгарлаа.

Тус уралдаан нь Монголын Улсын банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготой юм. Уралдаанд тэргүүлсэн банкуудад Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир шагналыг гардуулав.

Мөн Монголбанк, Монголын банкны холбоо болон ХБНГУ-ын “Шпаркасэ” банкны сан хамтран зохион байгуулсан “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” арга хэмжээ, “Хуримтлалын аян”-ы хүрээнд олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын талаарх ойлголтыг бүх нийтэд түгээх чиглэлээр манлайлж ажилласан шилдэг банкуудад шагнал гардууллаа. Энд "Голомт" банк тэргүүлж, "Капитрон" болон Худалдаа хөгжлийн банк удааллаа. “Хуримтлалын аян”-ы хүрээнд банкуудыг:

  • энэ оны 10, 11 дүгээр сарын турш шинээр татсан хадгаламжийн хэмжээ болон өсөлтийн хувь
  • Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2020 онд шууд болон шууд бусаар зохион байгуулсан ажил, хэдэн хүнд хүрсэн талаарх тоон үзүүлэлт
  • “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аяны хүрээнд гаргасан шинэ санаачилга гэсэн гурван шалгуураар тодруулжээ.

Сэтгэгдэл бичих