Ж.Сандагсүрэн: Спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүн худалдахыг хориглох шийдвэр гараагүй

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжиж буйтай холбоотойгоор спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүн дарс, шар айраг худалдахыг хориглох шийдвэр гараагүй.

Энэ талаар өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад, "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулан бид шийдвэр гаргана" хэмээн хариулсан юм.

Тэгвэл өнөөдөр НОК-ын хуралдаанаар тэрээр, "Спиртийн агууламж 18 градусаас доош согтууруулах төрлийн ундааг худалдахыг зөвшөөрч байгаа"-г мэдээлж, энэ талаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг мэдэгдлээ. Ингэхдээ тэрээр, "Стандарт бус бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэснээс үүдэн сөрөг үр дагавар гарч байна. Хэрэв үнэхээр сөрөг үр дагавар нэмэгдээд байвал бид шуурхай арга хэмжээ авч ажиллах болно" гэдгийг нэмж мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих