Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооноос Ханой хотноо энэ сарын 18-20-нд “Internatioanl Friendship Art Festival” зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд 300 гаруй уран бүтээлч, уран зургийн клубүүд, Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Вьетнамд суралцагч оюутан Э.Дөлгөөн, М.Билгүүндалай, Г.Уянга нар Монгол Улсаа төлөөлөн уг урлагийн наадамд оролцож, "Хархираан торгууд" ардын бүжгээ танилцуулж, эх орноо сурталчлан, зохион байгуулагчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Вьетнамын болон гадаадын мэргэжлийн, мөн сонирхогчдын уран бүтээлчдийн бүтээлч байдал, соёлын харилцааг бий болгох, олон улсын нөхөрлөл, найрамдал, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм байна.