Коронавирусний шинэ омог Италид илэрчээ

оруулсан Алсын Хараа

 Их Британид тархсан коронавирусний шинэ омог Италид илэрчээ.

"Селио" цэргийн эмнэлгийн шинжлэх ухааны хэлтэст коронавирусний халдвар авсан хүмүүсийн нэгээс нь мутацид орсон коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

“Өвчтөн, найз бүсгүйн хамт Ром хотын “Фьюмичино” нисэх онгоцны буудлаар дамжин Их Британид иржээ. Халдвар авсан хүн, түүний ойрын хүмүүсийг тусгаарласан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Их Британийн эрдэмтэд бусад омгуудаасаа илүү хурдан тархдаг коронавурисний шинэ хувилбар илрүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын 14-нд мэдээлсэн юм. Эрдэмтэд шинэ хувилбарыг Английн зүүн өмнөд нутагт хурдацтай тархаж байгаа өвчлөлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Шинэ хувилбар нь 70 хувь илүү халдварлах чадвартай гэж судлаачид дүгнэж байна. Гэхдээ илүү олон хүн үхүүлдэг, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэх ямар нэг нотолгоог одоогоор олоогүй байгаа аж.              РОМ. /Kommersant/

Сэтгэгдэл бичих