Нэмж 32 хүнээс халдвар илэрлээ оруулсан Алсын Хараа 2020/12/21 2020/12/21 Share 0 FacebookTwitterPinterestEmail ЭМЯ, ХӨСҮТ-өөс корона вирус цөр тахлын нөхцөл байдлын талаар танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 5961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 531 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, Улаанбаатарт 206, Сэлэнгэ аймагт 216, Орхон аймагт 25, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 32, Говьсүмбэр аймагт 4, Архангай аймагт 3, Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 993, эдгэрсэн 509 байна. Өнөөдөр 119 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг рүү шилжлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” гэв. Share 0 FacebookTwitterPinterestEmail Сэтгэгдэл бичих Cancel Reply Save my name, email, and website in this browser for the next time I comment. Δ