Баянзүрх дүүрэгт 70-80 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулна

оруулсан Алсын Хараа

Баянзүрх дүүрэгт 12 дугаар сарын 21-28-ний өдрий хүртэл 70 000 - 80 000 иргэнийг "PCR" шинжилгээнд хамруулж, тандан судалгаа хийхээр Улсын онцгой комисс шийдвэрлэсэн тухай ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна. Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллана.

Баянзүрх дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулахтай холбогдуулан дээр дурдсан хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй юм байна.

Сэтгэгдэл бичих