Ардчилсан намын X их хурал өнөөдөр цахимаар эхэллээ. Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн 1206 төлөөлөгч оролцож байгаа юм. 44 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг дөрвөн сарын хугацаанд боловсруулсан “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дэмжсэн тул өнөөдөр намын их хурлаар хэлэлцэж буй юм.
Маргааш буюу энэ сарын 19-нд дуусах уг хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ.