Сөүл-Улаанбаатарын чиглэлд энэ сарын 25-нд үйлдэх байсан нислэгийг хойшлууллаа

оруулсан Алсын Хараа

Дотоодын халдвар, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотойгоор энэ сарын 25-нд Сөүлээс Улаанбаатарын чиглэлд үйлдэх байсан нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсныг өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Энэхүү нислэгийг ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж байна.  Нислэг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс учирлаж ойлгохыг хүсье. Тийзээ баталгаажуулсан иргэдэд   нислэгийн тов тодорхой болмогц зарлаж мэдэгдэнэ.

УОК-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу тусгай нислэг үйлдэж байна. Өчигдөр Франкфуртээс 165 хүн эх орондоо ирсэн. Өнөөдөр мөн Франкфуртээс 160 иргэн ирж байна. Энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 14:20 цагт газардана” гэв.

Сэтгэгдэл бичих