Франкфуртээс Улаанбаатарийн чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.