ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна

оруулсан Алсын Хараа

БШУЯ-наас тогтоосон хуваарийн дагуу ЕБС-ийн теле хичээл энэ сарын 18-ны өдөр буюу өнөөдөр хүртэл орсноор 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлж байна.

COVID-19” халдвар гарсантай холбоотой танхимын хичээлийг зогсоож сурагчид теле хичээл үзсэн юм. ЕБС-ийн нийт сурагч 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна.

Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амрах юм.

Сэтгэгдэл бичих