Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж түүний ажлын албанаас мэдээллээ.
“Ерөнхийлөгч халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд шинжилгээ өгсөн бөгөөд долоон хоног өөрийгөө тусгаарлана” гэж Елисейн ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Э.Макрон тусгаарлагдах хугацаандаа ажил үүргээ алсаас гүйцэтгэх юм. Түүнд халдварын ямар шинж тэмдэг илэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхийлөгчийн ажлын алба үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэхээр түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоож байгаа ажээ. Францад цар тахал дэгдсэнээс хойш 2.4 сая гаруй хүн халдвар авчээ.