Франкфуртээс ирсэн 165 иргэнийг тусгаарлалаа

оруулсан Алсын Хараа

 Франкфурт- Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор 165 иргэн өнөөдөр эх орондоо ирсэн. Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүлээд байна.  Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй.

Замын-Үүд боомтоор энэ сарын 16-нд 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд “Баяндэмбэрэл” компаниар халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавин ажилласан. Түүнчлэн Буянт-Ухаа боомтоор нэвтэрсэн 109 ширхэг, 8,492 кг карго ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн байна.

Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас орон нутгийн нислэгээр зорчиж буй иргэдэд эрүүл мэндийн хяналт, тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын 1-17-ны байдлаар 18 онгоцоор 9 аймаг руу 1,488 иргэн зорчжээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих