Гадаадад байгаа иргэдийн хүсэлтийг харгалзаж дөрвөн нислэг үйлдэнэ

оруулсан Алсын Хараа

Улсын онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн ч нэмэлт нэг нислэг үйлдэхээр болсон байна. Гадаадад байгаа иргэдээс ирүүлсэн хүсэлт болон цаг үеийн шаардлагын улмаас дахин нэг нислэгийг нэмж нийт дөрвөн нислэг үйлдэхээр болжээ. 

Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 20-нд УБ-Токио, 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 720 иргэнээ татан авахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих