ҮСХ-ны мэдээллээр мөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 11 дүгээр сарын эцэст 23.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 (13.4 хувиар) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд валютын хадгаламж 1.5 (46.0 хувиар) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.7 (15.7 хувиар) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө буюу M1 энэ оны 11 дүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 277.4 (7.6 хувиар) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 87.0 (2.2 хувиар) тэрбум төгрөгөөр буурчээ. Бага мөнгөний 3.2 (82.3 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (17.7 хувь нь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 11 дүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 412.7 (2.2 хувиар) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2 хувиар) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.4 (64.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.8 (24.7 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.1 (11.1 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны 11 дүгээр сарын эцэст 947.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.1 (1.3 хувиар) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 87.5 (10.2 хувиар) тэрбум төгрөгөөр өсжээ.
Тодруулга: Бараг мөнгө гэдэг нь төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлох мөнгө юм.