Пүрэв гарагт Байгал нуурт хоёр удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Орон нутгийн цагаар 22:20 цагт буюу сүүлд болсон газар хөдлөлтийн улмаас Эрхүү хотод 4 баллын хүчтэй доргилт мэдрэгдсэн байна. Энэ тухай Оросын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Байгал дахь салбарын вэбсайтад мэдээлжээ. Өглөө эрт болсон эхний газар хөдлөлтийн хүч 7.6 балл бөгөөд голомт нь Буриад улсын Кабанский дүүрэгт байсан аж. Харин Эрхүү хотод 5-6 балл мэдрэгдсэн байна. Чичиргээ зөвхөн Эрхүү мужид төдийгүй Буриадын тойрогт мэдрэгдсэн гэнэ. Хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй ч Эрхүү хотын 18 сургуулийн барилга, хэд хэдэн цэцэрлэг, соёл урлаг, спортын байгууламжид хагарал илэрчээ.