АНУ-Д “COVID 19”-ӨӨР НАС БАРАГСДЫН ТОО ДЭЛХИЙН II ДАЙНД ТУС УЛСЫН АМЬ ҮРЭГДЭГСДИЙН ТООГООС ДАВЖЭЭ

оруулсан Алсын Хараа

АНУ-д коронавирусын халдвараас үүдэлтэй өвчнөөр нас барагсдын тоо тус улсын дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн тоогоос давсан тухай “NBC” телевиз мэдээлжээ.

Тус телевизийн тооцоолсноор, АНУ-д коронавирусын улмаас 292 098 хүн нас бараад байгаа бол дэлхийн хоёрдугаар дайнд тус улсын 291 557 цэргийн албан хаагч амь үрэгдсэн ажээ.

АНУ-д коронавирусын цар тахал эхэлснээс хойш нэг өдрийн дотор хамгийн их буюу 3 011 хүн өчигдөр нас барсан аж. Жонс Хопкинсын их сургуулийн гаргадаг статистикийн тоо баримтаас харахад АНУ-д 15.58 сая хүн коронавирусын халдвар авч, 292 098 хүн амь насаа алдсан ба тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Сэтгэгдэл бичих