COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.12.11/ ээлжит мэдээллийн цаг болов.
“Өчигдөр Улсын хэмжээнд 20,633 хүн шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 905 боллоо. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 454 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 905 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 512 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 430 байна"
Үүнээс одоогоор 384 хүн буюу 42.5 хувь нь эдгэрээд байгаа бол 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээний оношилгооны цэгүүдээр 371,872 хүн коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 18,353 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарт 2,000 гаруй хүн холбогдож зөвлөгөө авжээ" гэв.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн.
Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454: /2020.12.11-ний байдлаар/
- Сэлэнгэд - 208
- Улаанбаатарт - 138
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 19: /2020.12.11-ний байдлаар/
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 16
- Цэргийн төв эмнэлэгт - 3