УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолыг батлав.
УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны 30 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн байна. Төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар тусгасан байна.
Мөн дээрх тогтоолтой холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолыг батлав.