X хороололд дулааны шугам задарсныг засварлаж байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2, 5, 6 дугаар хороонд байрлах 25 дугаар эмийн сан, аравдугаар хороололд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гадна дулааны шугамд өчигдөр (2020.12.09) гэмтэл гарсан байна. Тодруулбал, дулааны шугам задарсны улмаас тэр хавийн орон сууцны айлууд халуун ус, дулаангүй болж, ойролцоох зогсоол дээр тавьсан машин руу халуун ус цацарчээ.

Одоогийн байдлаар ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14, Баруун түгээх төвийнхөн харьяа орон сууцны байр, хэрэглэгчдийн инженерийн шугам сүлжээнд хөлдөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, уг ажлыг өнөөдөр (2020.12.10)-төө багтаан дуусгах юм байна. Мөн гэмтлийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих