Токиод өдөрт халдварын 600 гаруй тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

 /Kyodo/. Японы нийслэл Токио хотод пүрэв гарагт коронавирусний халдварын 602 тохиолдол шинээр илэрсэн нь тус хотод өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Японд цар тахал дэгдсэнээс хойш өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнээс нэг хоногийн дараа нийслэл хотод ийнхүү олон тохиолдол илэрсэн байна.

Ингэснээр Токиод халдвар авсан хүний тоо 45529-д хүрчээ. Токиогийн засаг захиргаа өнгөрсөн сард халдварын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг тогтоож, согтууруулах ундаа худалдаалдаг газруудад 22 цагт хаах хүсэлт тавьсан юм.

Сэтгэгдэл бичих