БЭЭЖИН. /TASS/. БНХАУ таталцлын долгион, цахилгаан соронзон үзэгдлүүдийг судлах зорилгоор хоёр хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.
GECAM (Gravitational Wave High-energy Electromagnetic Counterpart All-sky Monitor) хэмээн нэрлэсэн хиймэл дагуулуудыг орон нутгийн цагаар 04 цаг 14 минутад БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас “Чанжэн-11” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.
Хиймэл дагуулуудын тусламжтайгаар эрдэмтэд таталцлын долгионоос гардаг цахилгаан соронзон үзэгдлүүдийг, мөн өндөр энергийн цацрагийн хурдан радио тэсрэлт болон гамма цацрагийн тэсрэлтийг ажиглахаар төлөвлөж байгаа аж. Сансрын аппаратууд мөн нейтрон одод, хар нүхнүүдийг судлах боломжийг эрдэмтдэд олгох юм.