"Нэг өрх-нэг иргэн" шинжилгээнд 58 мянган хүн хамрагджээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлд эхлүүлээд буй "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээний хүрээнд өнөөдрийн байдлаар 58 мянган иргэнийг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулаад байна.Энэ талаар НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өнөөдөөр мэдээллээ.

"Нэг өрх-нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт, нийслэлийн 9 дүүргийн 70 мянган иргэнийг хамруулах юм. Үүнээс ийнхүү өнөөдрийн байдлаар 82 хувийг шинжлүүлээд байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэл хотод "COVID-19"-ийн халдварын тохиолдол илрээгүй, 128 хэвээр байна.

Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлээс 19 аймагт 151 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан бол мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар нийслэл дэх өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, өчигдөр орой "Эмээлт"-ийн шалган нэвтрэх цэгээр дамжин 22-ын товчоонд Архангай аймгаас нэг тээврийн хэрэгслээр 6 хүн ирснийг шалгахад "COVID-19"-ийн шинжилгээнд хамрагдаагүй байсан бөгөөд тэдний дундаас 57 настай нэг эмэгтэйн бие муудаж түргэн тусламжийн үйлчилгээ авах үеэр өнөөдөр өглөө нас барсныг мэдээллээ. Тухайн иргэний биеийн байдал ямар байсан, нас барсан шалтгааныг цагдаа, эмнэлгийн байгууллагынхан шалгаж байна.

Сэтгэгдэл бичих