Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө

оруулсан Алсын Хараа

/МОНЦАМЭ/.Өнөөдөр Сайншандаас Улаанбаатарын чиглэлд  зорчигч тээврийн гурван автобусаар нийт 120 иргэн Улаанбаатар  руу хөдөллөө.

Эдгээр хүмүүсийн дунд Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа ажилтнууд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн оюутнууд, Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан цэргийн сургуулийн сонсогч нар болон Дорноговь аймгийн иргэд зорчиж байгаа юм.

Жолооч нар иргэдийн овор ихтэй ачааг тээш хадгалах хэсэгт байрлуулсан бол эмнэлгийн ажилтнууд  тэдний халууныг нь үзэн асуумж бөглөж суулгаж байлаа.

"Орон нутгаас Улаанбаатар руу зорчих иргэд олон байгаа хэдий ч PCR-ын шинжилгээний бичиггүй, цагаасаа оройтож ирдэг, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээгүй, мах зэрэг овор ихтэй ачаатай явах тохиолдол гарч байгаа талаар Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Хүдэрболд  өгүүлэв.

Мөн Улаанбаатараас иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна.  

Сэтгэгдэл бичих