Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг татан авлаа

оруулсан Алсын Хараа

Орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн, 14 хоног тусгаарлалгүйгээр буцаахыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.

Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээвэрт ажиллаж буй жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.

Энэ сарын 5-ны өдөр нийт 6569 тээврийн жолоочийн сорьц явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд бүгд “сөрөг” хариу гарчээ.

Мөн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих