МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХОЙШИЛЖЭЭ

оруулсан Алсын Хараа

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгажээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчдийн ярилцлагын хугацааг жич зарлах гэнэ.

Сэтгэгдэл бичих