“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК” НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай компанийн хувьд ил тод нээлттэй байх нь 2.5 сая хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна дотоодын болон гадны хөрөнгө оруулагч нарт тодорхой мэдээллийг цаг алдалгүй, ил тод, нээлттэй хүргэх зорилготой билээ.

2019 оноос Таван Толгой түлш, Тавантолгой төмөр зам, Тавантолгой цахилгаан станц зэрэг нийгмийн хариуцлагын болон бүтээн байгуулалтын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Ирэх 2021 онд баяжуулах үйлдвэр, кокс химийн үйлдвэр, усан хангамж, Эрдэнэсийн хот зэрэг үйлдвэр, төслүүд  бодит ажил болох суурийг компанийн хамт олон баттай тавьж чадлаа.

Гүйцэтгэх захирлын 2019 оны оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/446 тоот тушаалаар шилэн дансны цахим хуудас болон компанийн ett.mn цахим хуудаст тогтмол байршуулах төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалттай холбоотой 11 төрлийн мэдээллийн жагсаалтыг баталсан.

“Эрдэнэс-Тавантолгой ХК нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүжүүлж буй төслүүд, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг олон нийтэд болон, гаднын хөрөнгө оруулагч талуудад ижил тэгш нээлттэй, ил тод мэдээлж, олон улсын чанарын стандартуудыг мөрдөн ажиллаж хэвшээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих