Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг НОК-ийн шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өглөө.
Тэрбээр "Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийх зорилгоор шинжилгээний цэгүүдийг байгуулан ажиллаж байна.Шинжилгээ хийсэн өнгөрсөн хугацаанд халдвартай тохиолдол илрээгүй.
УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 сарын 11-ний өдрөөс хойш бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэн сунгах эсэх, ААН-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээх эсэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн багийн хамтарсан ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Эхний ээлжид үйл ажиллагааг нь нээх ААН-ийн тооцоо судалгаа, саналыг судалж, мөрдөх түр зааврыг боловсруулж байна. Маргааш буюу 12 сарын 7-ны өдөр УОК-т урьдчилсан байдлаар саналаа хүргүүлнэ.
Мөн Улаанбаатар хот руу халдвар гараагүй аймгуудаас орж ирж байгаа хүмүүсийг асуумж аван нэвтрүүлж байгаа юм. Иймд иргэд шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ажилчдын шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг НОК-оос хүссэн юм.
https://www.facebook.com/watch/niisleliinmedeee/