Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусний халдвартай нь батлагдсан иргэн оргон зугтсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа.
Энэхүү үйл явдал 12 дугаар сарын 3-ны шөнө болсон бөгөөд тухайн иргэнтэй ойр байсан хүнээс 12-р сарын 1-нд эерэг тохиолдол нэг илэрч, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн байв. Үүнээс хойш тухайн айлыг хамгаалалт, хяналтын ажилтнууд бүрэн хяналтдаа аваад байсан аж. Өнөөдрийн батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь болох гэр бүлийн гишүүдийн нэг нь тухайн иргэн өөрөө байжээ. Түүнийг гэрээс нь хамгаалалтын албан хаагч тусгаарлах байр луу авч явах үед "гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар гарсан байж. Үүнийг хугацаа алдалгүй шуурхай олж тогтоон тусгаарлалтад авчээ. Энэ иргэн нь зугтах оролдлого хийхдээ өөр бусадтай харилцаанд ороогүйг цагдаа, тагнуулын байгууллага олж тогтоосон байна.