ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 1164 АЖИЛТАН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1164 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.12.05/ 09:00 цагийн байдлаар 79 удаагийн рейсээр 176.6 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 19 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих