“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД 12000 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДЛАА

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг /2020.12.04/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Коронавирусийн өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан  дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар  дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан. Энэхүү ажлыг дүүргийн онцгой комисс, хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12000 мянга гаруй хүн уг шинжилгээнд хамрагдлаа.

Нийслэлд корона вирус илэрснээс хойш өнөөдрийн байдлаар шинжилгээний 63 төвд 125011 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл бичих