Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Петровисийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болоход С.Баярцогт нарын хэргээс С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэн нэгтгэн өнөөдөр шүүх хурлыг хийж эхэлсэн билээ. Гэвч С.Баяр, Ч.Давааням хэргийг шүүх бүрэлдэхүүн дахин тусгаарлах шийдвэрийг гаргасан байна. Шүүх хурлын товыг тогтоогүй байгаа аж.
Тиймээс С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Харин Сангийн сайд асан С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ялыг анхан шатны шүүрхээс оноосон юм. С.Баярцогт нарын шүүх хурал өнөөдрийн 18:00 цагаас өмнө дуусвал С.Баяр, Ч.Давааням нарын шүүх хурлыг эхлүүлэх юм байна.