“Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд НПГ-т “Төрийн өндөр албан тушаалын эрх мэдлийг иргэний хувийн бизнесийг булаах, дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж 4 сая долларыг минь дарамталж авсан үйлдэл болон “Рекат Монголиа” компани руу шилжүүлсэн 4 сая ам.долларын 2 сая ам.долларыг данс андуурч шилжүүлсэн гэх боловч тухайн гүйлгээний буцаалт өнөөдрийг хүртэл хийгдээгүй үйлдлийг шалгуулах” гомдлыг гаргажээ.
Уг гомдлыг НПГ-ын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3 /Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 265.2 /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Т.Ганболдын энэхүү 4 сая ам.долларын гүйлгээ нь “Голомт” банкаар хийгдсээ байдаг. Тус банкны 87.42 хувийг “Голомт Файнэншил Групп” эзэмшдэг. “Голомт Файнэншил Групп”-ийн эзэн нь Д.Баясгалан юм. Тиймээс Д.Баясгаланд АТГ-аас дээрх хоёр зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ гэсэн үг.
Aguulga.mn