Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ Өргөө” компанийн 271 ажилчинд УИХ ын гишүүн Ж. Ганбаатар, Оргил худалдааны төвийн дурын салбараас 50 мянган төгрөгийн худалдаа хийх эрхийн бичгийг өнөөдөр гардуулж, ажилд нь амжилт хүслээ.
Тэрбээр “COVID-19” цар тахлын бэлэн байдлын энэ өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж буй онцгой байдал, цагдаа, эмнэлэг мэргэжлийн хяналт тохижилт үйлчилгээ зэрэг төрийн тусгай чиг үүргийн бүх алба хаагчдад хувиасаа нэг хүнд 50 мянга, нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий ваучерийг хандивлаж байгаа юм байна.