НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2020-СО-10
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Чанарын дундаж үзүүлэлт:
Үнслэг (db) | Чийглэг (Ar) | Дэгдэмхий (daf) | Хүхэр (db) | G index |
15.2 | 3.08 | 27.85 | 0.99 | 77.0 |
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 55.28 ам.доллар/тонн
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% ба түүнээс дээш
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
- Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
- Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
- “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
- Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
- Зах зээлийн судалгаа;
- Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
- Борлуулалтын төлөвлөгөө;
- Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
- Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
- Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
- Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
- Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
- Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
- Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
- Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
- “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
- Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2020-12-11-ний 17:00 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: [email protected]
Холбогдох утас: 75055555-ext.-913