Грекийн Афин хотноо 2021 оны гуравдугаар сард болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгчийг сонгохоор товлосон.
ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, ноён Бан Ги-Мүн, Ёс зүй, хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар мягмар гарагт одоогийн ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсоныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ жил нас сүүдэр 67 хүрсэн герман зүтгэлтэн үүрэгт ажлаа 2025 он хүртэл дахин буюу сонгуулийнхаа сүүлчийн дөрвөн жил улиран гүйцэтгэнэ.
ОУОХ-ны дүрмээр 2013 онд сонгогдсон өнөөгийн ерөнхийлөгчид 8 жилийн эрх мэдэл олгосон билээ. Томас Бах нь “Монреаль-1976” олимпын туялзуур сэлэмний багийн аварга бөгөөд 1991 оноос ОУОХ-ны гишүүн, 2013 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.