Монголбанк 2020 оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 тн-оор өсөөд байгаа бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.
Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байлаа.
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)