Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр зохиодог "Утгын чимэг" наадмын бүтээлийг хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусаж байна.
МЗЭ-ээс мэдээлснээр, оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээлийг онлайнаар хүлээн авч буй учир “Утгын чимэг”-т сойх бүтээлээ [email protected] хаягаар илгээх юм байна. "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмыг анх 1990 онд “Шувуун саарал” нэрээр зохиожээ. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд нийтдээ 23 удаа болоод байна. МЗЭ-ийн 90 жилийн ой тохиосон 2019 онд "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгийг нэгтгэн нэгэн боть болгон уншигчдад хүргэсэн юм. Тус номд оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах 21 наадмын эхний 5 байрт шалгарсан, шилдэг 105 өгүүллэгийг эмхэтгэн оруулсан аж.