Өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн гурван дүүрэгт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд махны нийлүүлэлт, хангамж хэвийн, үнэ тогтвортой байгааг ШӨХТГ-аас мэдээллээ.

Хүчит шонхор захад жижиглэнгийн махны худалдаанд хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа:

  • хонины цул мах 7800-8000 төгрөг,
  • хонины ястай мах 7000-7500 төгрөг,
  • үхрийн цул мах 11000-12000 төгрөг,
  • үхрийн ястай мах 9000-11000 төгрөг,
  • адууны мах 8500 төгрөг,
  • ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 6 тонноор нэмэгдэж 95.2 тонн болжээ. Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ нь 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөгөөр, адууны мах 5800-6300 төгрөг болж 200 төгрөгөөр багассан байна.

Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг болж 500-1500 төгрөгөөр багассан байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор зах, Нарантуул-2 захад хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа:

  • алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200  төгрөг,
  • алтан тариан дээд гурил 1500-1600 төгрөг,
  • алтан тариан 1-р гурил 1300 төгрөг,
  • цагаан будаа 2200-3000 төгрөг,
  • элсэн чихэр 2200-2500 төгрөг,
  • монгол төмс 800 төгрөг,
  • лууван 1200-1500 төгрөг,
  • сонгино /хятад/ 1500 төгрөг,
  • өндөг 380-400 төгрөг байсан.

Нарантуул-2 захын махны жижиглэнгийн худалдаанд хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа:

  • хонины ястай мах 7000-7500 төгрөг,
  • хонины цул мах 8000-8500 төгрөг,
  • үхрийн ястай мах 10000 төгрөг,
  • үхрийн цул мах 11000-11500 төгрөг,
  • адууны мах 8000-8500 төгрөг,
  • ямааны мах 7000-7200 төгрөгийн үнэтэй байна. Нарантуул-2 худалдааны төвд 7-8 тонн мах нийлүүлснээс хонины мах 2 тонн, ямааны мах 2 тонн, үхрийн мах-1.8-2.8 тонн, адууны мах 0.8 тонн орчим байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-1 зах болон Баянзүрх-2 захад хяналт шалгалт, үнийн судалгаа:

  • алтан тариан дээдийн дээд гурил 2200 төгрөг,
  • алтан тариан дээд гурил 1500-1600 төгрөг,
  • алтан тариан 1-р гурил 1300 төгрөг,
  • цагаан будаа 2500-4000 төгрөг,
  • элсэн чихэр 2500 төгрөг,
  • монгол төмс 1000 төгрөг,
  • лууван 1500 төгрөг,
  • сонгино /хятад/ 2000 төгрөг,
  • өндөг 380-400 төгрөг байсан.

Баянзүрх-1 захад борлуулагдаж буй махны үнийн хувьд, хонины ястай мах 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 8000-9000 төгрөг болж 500-1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 10000-11000 төгрөг болж 500-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Баянзүрх-2 захад борлуулагдаж буй махны үнийн хувьд хонины ястай мах 7500 төгрөг болж 300-500 төгрөгөөр, хонины цул мах 8000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн ястай мах 9500 төгрөг болж 500 төгрөгөөр, адууны мах 8000-8500 төгрөг болж 1000-1500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Шөнийн захад хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа:

  • алтан тариан дээдийн дээд гурил 2000  төгрөг,
  • алтан тариан дээд гурил 1450-1500 төгрөг,
  • алтан тариан 1-р гурил 1200-1300 төгрөг,
  • цагаан будаа 2200-3500 төгрөг,
  • элсэн чихэр 2200-2500 төгрөг,
  • монгол төмс 800 төгрөг,
  • лууван 1500 төгрөг,
  • сонгино /хятад/ 1500-1800 төгрөг,
  • өндөг 370-400 төгрөг байсан. Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол, нийлүүлэлт хэвийн байна. Махны үнийн тухайд Сэлэнгэ захад үхрийн цул мах 11000 төгрөг болж өмнөх өдрөөс 1000 төгрөгөөр нэмэгдсэн, Шөнийн захад үхрийн цул мах 10500-11500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ургамлын тосны үнэ нэмэгдсэн гэх асуудлаар гол импортлогч нараас мэдээлэл, албан ёсны тайлбар авч ажиллалаа. “Siesta” ургамлын тосыг нийлүүлэгч “Баясах хулж” ХХК нь 10 дугаар сарын 01-ны өдрөөс хойш ургамлын тосны үнэнд өөрчлөлт ороогүй. Мөн “Oleina” ургамлын тосыг нийлүүлэгч “Таван богд интернэшл” ХХК нь 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ОХУ-ын улаан буудайн үнэ өсч гадаад үнэ нэмэгдсэн тул борлуулалтын үнээ 11,8 хувиар нэмэгдүүлсэн зэрэг тайлбар өгөв.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 50, чатботод 2, дуут шуудангаар 6, ибаримт апликэйшнээр 1  иргэн тус тус хандсан байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Ази фарм /Бөхийн өргөө салбар/ эмийн сан болон Монос /Баянзүрх зах салбар/ эмийн сангуудад хяналт шалгалт, үнийн судалгаа хийлээ. Тус эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500 төгрөг, даавуун амны хаалт 850 төгрөг, гар ариутгагч хэмжээнээс хамаараад 2500-16500 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтанд хамрагдсан дээрх эмийн сангуудад спирт тасарсан байна.

Сэтгэгдэл бичих