Ирэх оны нэгдүгээр сарын 21-нд болох Жо Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 онд болох төрийн тэргүүний сонгуульд оролцох тухайгаа мэдэгдэж магадгүй байна.
“The Daily Beast” цахим хуудасны мэдээлснээр, Д.Трамп дөрвөн жилийн дараа болох сонгуулийн кампанит ажлыг одооноос эхлүүлэх тухай асуудлыг зөвлөхтэйгээ хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялсныг албан ёсоор зарлавал дараагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Д.Трамп мэдэгдэж магадгүй байна.
Одоогийн Төрийн тэргүүнээ 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийг нь АНУ-ын иргэдийн 47 орчим хувь нь дэмжиж байгааг өмнө нь “The Hill” сонин болон Харрисын судалгааны албаны хамтран явуулсан санал асуулгын дүн харуулсан юм.
/The Daily Beast/