Биткойны ханш 13 хувиар буурчээ

оруулсан Алсын Хараа

Биткойны ханш пүрэв гарагийн арилжааны явцад 12.7 хувиар буурч, 16351 ам.долларт хүрчээ. Улаанбаатарын цагаар 01:11 цагт биткойны ханшийн бууралт бага зэрэг удааширч, 16.4 мянгад хүрсэн байна.

Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой.

Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.

/TASS/

Сэтгэгдэл бичих