Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гурван иргэнд хариуцлага тооцлоо

оруулсан Алсын Хараа

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан сүүлийн үед иргэд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох зөрчил нэлээд гарч байна.

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт “Ховд аймгийн фэйсбүүк групп”-ээр дамжуулан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглосон гурван зөрчил бүртгэгджээ. Улмаар энэ сарын 26-нд зөрчил гаргасан гурван иргэн тус бүрт 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Энэ төрлийн хэрэг, зөрчилд холбогдсон этгээд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхлыг ашиглан богино хугацаанд ашиг олж, иргэдийг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт давхар өртүүлж болзошгүй. Иймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих