БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргэсэн цахилгааныг лхагва гарагт илгээжээ.
Хятад-АНУ-ын харилцааг эрүүл, тогтвортойгоор хөгжүүлэх нь зөвхөн хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг сонирхолд нийцнэ гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.
Мөн талууд зөрчил сөргөлдөөнгүй, харилцан бие биеэ хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, хоёр талын хамтын ажиллагаанд түлхүү анхаарахын зэрэгцээ санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн дэлхий дахинд энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрах эрхэм үйл хэргийг хөхиүлэн дэмжихийн төлөө бусад орон, олон улсын хамтын нийгэмлэгтэй хүчээ нэгтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Хятадын дэд дарга Ван Цишань АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрист баяр хүргэсэн цахилгааныг мөн лхагва гарагт илгээсэн байна.
/Xinhua/