Зорилтот 10 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна

оруулсан Алсын Хараа
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” захирамж гаргасан. Энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн өрхийн орлого бага, зорилтот бүлгийн 10 мянган өрхөд түлш олгох ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол гарч, амаргүй нөхцөл байдал үүссэн ч төр засаг иргэддээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй. Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ, нүүрс шаардлагатай өрх цөөнгүй бий. Тиймээс дээрх ажлыг нийслэлээс шуурхайлж байгаа аж.
Нийслэлийн агаарын чанарын бүсэд багтдаг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн өрхийг хамруулж буй ажил одоогоор зургаан дүүргийн 40 гаруй хорооны 2972 өрхийг хамраад байна.
Цаашид хуваарийн дагуу сайжруулсан түлш авах өрхүүдэд урьдчилан мэдэгдэх бөгөөд иргэд ирэхдээ иргэд амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь тун чухал хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих