Баянхонгорт түргэвчилсэн оношлуураар халдварын тохиолдол илэрлээ

оруулсан Алсын Хараа

Баянхонгор аймгийн төвд коронавирусний түргэвчилсэн оношлуураар сул эерэг тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан бөгөөд хариу 24 цагийн дараа гарах юм байна.

Аймгийн Онцгой комиссоос мэдээлэхдээ, Нарийвчилсан шинжилгээний дүн гартал элдэв ташаа мэдээлэлд автахгүй байж, албан мэдээллийг хүлээн, дархлаагаа дэмжиж гэр гэртээ байхыг санууллаа.

Баянхонгор аймгийн Онцгой комиссоос иргэдийг халдвар хамгааллын өндөр дэглэмд байлгах үүднээс амны хаалтны нөөц бүрдүүлэлтийг хийжээ. Энэ хүрээнд амны хаалт нийлүүлж буй ААН, иргэдийг 1 ширхэгийг 250 төгрөгөөс дээш үнээр худалдахгүй байхыг чиглэл болгов.

Хэрэв үнэ өртөг нэмж худалдсан нь батлагдвал ШӨХТГ-т мэдүүлж холбогдох хуулийг үндэслэн торгуулийн арга хэмжээг ноогдуулах юм байна.

Сэтгэгдэл бичих